ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүүл ой” төслийн үйл ажиллагааг танилцуулна
Тавдугаар сарын 23-ны өдөр болох үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.
11.00 цагт: Налайх дүүрэгт: БОАЖЯ, Ойн газраас сэтгүүлч, олон нийтэд “Эрүүл ой” төслийн үйл ажиллагааны хүрээнд ойн хөнөөлт хортон шавжийн эсрэг тэмцэх ажиллагааг танилцуулна. Автобус “Шангри-Ла” зочид буудлаас 09.00 цагт хөдөлнө. Утас: 9666-0394.
11.00 цагт: Д.Сүхбааарын талбайд: ОБЕГ-аас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд Турк улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 8615-0069.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:00 цагт: “Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт: Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломж, түгжрэлийн сайд, хотын дарга нарын зарим нэг алдаатай бодлогын хор уршгийн талаар иргэн н.Дорждагва мэдээлэл хийнэ.
13.00-18.00 цагт: Хууль зүйн үндэсний төвд: “Сурч боловсрох эрх:Дотуур байр” үндэсний зөвлөгөөн болно. Утас: 8805-3903, 7000-8292.