Зүрх зогсоод сэхсэн хоригдол бүх насаар хорих ял нь дууссан гэж маргажээ
Эмнэлэгт хэвтэж байхдаа зүрх зогсоод сэхсэн хоригдол бүх насаар хорих ял нь дууссан гэж шүүхэд маргаан үүсгэсэн байна. Бенжамин Шрейбер нэртэй эрэгтэй 1990-ээд оны үед хүн амины хэргээр бүх насаар хорих ял авч, Айова мужийн шоронд ялаа эдлээ эхэлсэн юм.
Тэрээр 2015 онд бөөрний чулуу өвчнөөр оношлогдож, удалгүй цусанд халдвар орж хүндэрсэн байна. Өвчин нь хүндэрч ухаан алдаад байсан тул түүнийг эмнэлэгт хүргэтэл зүрх нь зогсож 5 удаа амилуулах яаралтай тусламж үзүүлжээ. Шейберийн биеийн байдал сайжирсны дараа шоронд нь буцааж хүргэсэн байна. Үүний дараа тэрээр үхээд сэхсэн тул бүх насаар хорих ял нь дууссан гэж шүүхэд зарга үүсгэсэн юм. Учир нь гэвэл Шейбер зүрх нь зогссон үед бүү амилуул гэсэн гэрээнд гарын үсэг зурсан болохоор өөрийнх нь хүслийн эсрэг амилуулсан гэж үзсэн байна. Түүний заргыг шүүх хэрэгсээгүй юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ