|

Руанда улсын парламентын 61 хувь нь эмэгтэй бол Йемен нэг ч эмэгтэй гишүүнгүй

2022 оны байдлаар манай улс тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1.а буюу парламентын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 хувьтай байна хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшин.

Тогтвортой хөгжлийн зорилт 5.5-т Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах гэж заажээ.

Дэлхийн 187 улсын парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал Руанда 61 хувь, Куба 53 хувь,Никарагуа 52 хувь,Шинэ Зеланд 50 хувь,Мексик 50 хувь,Арабын Нэгдсэн Эмират Улс 50 хувьтай байна.

Харин Нигери 3.6 хувь, Оман 2.3 хувь, Вануату 1.9 хувь, Папуа Шинэ Гвиней 1.7 хувьтай байгаа нь хамгийн бага бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *