Засгийн газарт ямар ямар тусгай сангууд байдаг вэ

Засгийн газрын тусгай сангуудыг танилцуулж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2019 онд шинэчилсэн найруулгаар баталсан. Энэ хуулиар нийт 24 тусгай сан бий. Засгийн газрын шууд удирдлага дор 2 тусгай сан байдаг бол ХНХЯ-5, БШУЯ, ЦХХХЯ, ХЗДХЯ, ЭМЯ, Соёлын яам тус бүр 2, БОАЖЯ, ХХААХҮЯ, ГХЯ, БХЯ, ЗТХЯ, Сангийн яам, Спортын сайд тус бүр 1 тусгай сангийн үйл ажиллагааг хариуцдаг аж.

Хуулийн дагуу одоо үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сангууд

1.Байгаль орчин, уур амьсгалын сан- БОАЖЯ

2.Боловсролын зээлийн сан- БШУЯ

3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан -ЦХХХЯ

4.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан-ХЗДХЯ

5.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-ХХААХҮЯ

6.Засгийн газрын нөөц сан-Засгийн газар /Ерөнхий сайд/

7.Зэвсэгт хүчний хөгжлийн сан- БХЯ

8.Ирээдүйн өв сан- Засгийн газар

9.Кино урлагийг дэмжих сан- Соёлын яам

10.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан-ХНХЯ

11.Нийгмийн даатгалын сан- ХНХЯ

12.Нийгмийн халамжийн сан- ХНХЯ

13.Соёл, урлагийг дэмжих сан-Соёлын яам

14.Спортыг дэмжих сан- Спортын сайд

15.Төсвийн тогтворжуулалтын сан-Сангийн яам

16.Улсын авто замын сан-ЗТХЯ

17.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-ГХЯ

18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан- ХНХЯ

19.Шинжлэх ухаан, технологийн сан-БШУЯ

20.Эрүүл мэндийг дэмжих сан- ЭМЯ

 21.Эрүүл мэндийн даатгалын сан – ЭМЯ

22.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан-ЦХХХЯ

23.Хүүхдийн төлөө сан- ХНХЯ

24.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан-ХЗДХЯ

 Хамгийн сүүлд буюу 2023 оны 4 дүгээр сард “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г татан буулгасан байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *