“SpaceX” аяллын журмаар дөрвөн хүнийг Олон улсын сансрын станц руу нисгэжээ
“SpaceX” компани өнгөрсөн ням гарагт (2023.05.21) аяллын журмаар Саудын Арабын хоёр иргэн, сансрын нисгэгч болон нэг чинээлэг үйлчлүүлэгчийг Олон улсын сансрын станц руу нисгэсэн байна. Энэ нь аяллын зорилготой сансар луу үйлдэж буй хоёр дахь нислэг юм.
Тус онгоцонд Али Алкарни, Райяна Барнави нэртэй Саудын Арабын иргэн, бизнес эрхлэгч Жон Шоффнер мөн НАСА-гийн хамгийн туршлагатай сансрын нисгэгч Пегги Витсон нар суусан байна. Хөлгийн нислэгийг дотроос нь Шоффнер болон Витсон хоёр хянаж нисжээ. Тэд Олон улсын сансрын станц дээр найман өдрийн турш байх бөгөөд татах хүчгүй орчинд 20 төрлийн туршилт хийж үзэх аж.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ