“Google” олон сая gmail аккаунтууд устгана

“Google” компани шинэ бодлого баталсны дараа удаан хугацааны турш ашиглагдаагүй gmail аккаунтуудыг устгах болсон байна. Ингэснээр “Google”-ын “Gmail, “Google Drive”, “Google Photos”-ын сая сая аккаунтууд устгагдах болно.

Шинэ бодлогоор өнгөрсөн хоёр жилийн турш ашиглагдаагүй аккаунтуудыг устгах аж. Гэхдээ энэ нь ирэх арван хоёрдугаар сараас эхлэн хэрэгжих тул авч үлдэхийг хүссэн аккаунтуудаа устгуулахгүй байж болох хугацаа байгаа юм. Нэмж дурдахад зөвхөн хувийн аккаунтуудыг л устгах бөгөөд ямар нэгэн байгууллагатай холбоо бүхий аккаунтууд аюулгүй үлдэнэ. “Google” энэхүү шинэ бодлого нь хэрэглэгчдийн цахим аюулгүй байдлын төлөө гэж мэдэгдсэн байна. Учир нь гэвэл нэг их ашиглагддаггүй аккаунтууд руу вирустэй имэйл илгээгдэх нь их байдаг аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments