Боловсролын зээлийн сангийн талаар нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-д хүргүүллээ
Боловсролын зээлийн санд хяналт, шалгалт хийх шаардлагыг “Иргэн бол хүч” залуусын санаачилгаас УИХ-д хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
“Иргэн бол хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “2022 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 30 хоногийн хугацаанд 70 мянган иргэн дэмжсэн бол 14 хоногийн дотор нээлттэй сонсгол явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн талаар нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлэх гэж байна. Иймд иргэн Б.Өлзийбат, М.Төртогтох нарын гаргасан энэхүү саналыг өнөөдрөөс эхлэн УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайтад нийтэлж, ард иргэдэд мэдээлэх ёстой.Миний хувьд АНУ-д суралцаж байсан бөгөөд уг зээлийг авч чадаагүй. УИХ-ын гишүүд иргэдэд ийм боломж байгааг хэлэхгүй цаад шалтгаан нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах бүх хөрөнгийг идчихсэн учраас тэр” гэв.