Нугаснуудыг зам гарахад нь тусалж байсан Америк залуу дайруулж нас баржээ

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 41 настай Кейси Ривера Сакраменто хотоос баруун хойд зүгт 40 километрийн зайтай байрлах Роклин хотод дайруулж үхсэн байна. Тэрээр нугаснуудыг зам хөндлөн гарахад тусалж байхад ачааны машин унасан өсвөр насны хүүхэд дайрчээ.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага тус хэрэгтэй холбоо бүхий баривчилгаа хийгээгүй байгаа юм. Роклын хотын цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ “Хохирогч зам дээр байсан хэдэн нугасны дэгдээхэйд зам хөндлөн гарахад нь тусалж байжээ. Ингэх үед нь насанд хүрээгүй жолооч дайрсан” гэжээ. Хэргийн газарт байсан гэрч “CBS” агентлагт хэлэхдээ “Хүмүүс түүн рүү хараад өө яасан хөөрхөн юм бэ, сайхан сэтгэлтэй залуу байна гэж ярьж байсан чинь гэнэт түүнийг машин мөргөсөн” хэмээсэн юм. Хүмүүс Риверагийн дурсгалд зориулж осол болсон газар цэцэг баглаа үлдээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *