Х.Баасанжаргал: Дотуур байрны хүүхэд хохирсон ч асран хамгаалагч нь хоорондоо тохирч шийддэг

Манай улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 548 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Орон нутаг, хот суурин газрын бүх шатлалын боловсролын байгууллагын дотуур байрт амьдарч буй суралцагсдын, сурч, хөгжих эрхээ хэрхэн эдэлж байгаа талаарх судалгааг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ийн захирал, хуульч Х.Баасанжаргал “Дотуур байр хүүхдийн хоолны илчлэг, ундны усны аюулгүй байдлыг хэмждэггүй.Хаалтгүй тул усанд орох үед гаднаас шууд харагддагУлсын хэмжээнд нийт дотуур байрын 32 хувь нь шүршүүргүй.Хөгжлийн бэрхшээлтэй бол шүршүүрт орох боломжгүй.Хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд тааруулсан орчин бүрдээгүй /тусгай хэрэгцээт, трансжендер, аутизм/.Интернэтгүй.Хүүхэд хохирсон ч асран хамгаалагч нь хоорондоо тохирч шийддэг. Хүүхдийн эрх сэргээгдсэн эсэх нь хамаагүй гэх мэт. Сурагчдын дотуур байрууд 20-р зууны үеийнхээс өөрчлөгдөөгүй” гэж ярилаа.

Дотуур байрт олгох хувьсах зардал 2021 онд 70 тэрбум, 2022 онд 60 тэрбум, 2023 онд 38 тэрбум төгрөг болж буурчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *