ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн албаны ерөнхий шалгалт эхэлнэ

Тавдугаар сарын 24-ний өдөр болох үйл явдлын тойм:

09:00 цагт: Төрийн ордны Их танхимд: “Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн” болно. Утас: 8811-0629, 8911-9482.

08.30-15.00 цагт. “Корпорэйт конвеншн” төвд: “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ-2023” үндэсний чуулган болно. БШУ-ны сайд Л.Энх-амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням нар оролцоно.

09.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 5-р сарын 26, 27-нд зохион байгуулах “BU Airshow” өдөрлөгийн талаар зохион байгуулагчдаас мэдээлнэ.

-Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд эхэлнэ.

14:00-17:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд: Монголын Маркетингийн холбооноос “Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөгөөр бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 9975-2511.

15.00 цагт: ШУА-д: “Эрдэмтдийн үг” цувралаар “Үр тарианы ургац, чанарыг нэмэгдүүлэх физик-технологийн хэрэглээ, ач холбогдол, үр дүн” сэдвээр ХААИС-ийн доктор Р.Бүүвэйбаатар лекц уншина.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments