ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурорыг баривчлах тушаал гаргажээ
Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) ахлах прокурор Карим Хан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хууль бусаар Украин хүүхдүүдийг Орос руу нүүлгэн шилжүүлж, дайны гэмт хэрэг хийсэн гэж үзэн баривчлах тушаал гаргасан. Мөн ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова Беловаг үүнтэй ижил шалтгаанаар баривчлах тушаал гаргасан билээ.
Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг ОХУ ямар ч ач холбогдолгүй, хоосон зүйл гэж байсан юм. Тэгвэл одоо Оросын шүүх Ханыг баривчлах тушаал гарган, эрэн сурвалжилж буй хэрэгтнүүдийн жагсаалтад оруулжээ. “ICC” энэхүү шийдвэрээс айхгүй, хүүхдүүдийг хууль бусаар хүч ашиглан нүүлгэн шилжүүлсэн явдлыг мөрдөн шалгасаар байх болно гэж хариу мэдэгдэл хийсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ