О.Сийлэгмаа:Надад санал тавьсан ч татгалзсан, хүнд нөхцөлд яаж ажиллах юм бэ

Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар “шүгэл” үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж байгаа БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмааг ажилд нь буцаан авах шийдвэрийг салбарын сайд нь гаргаж, уучлал гуйлаа.

Энэ талаар О.Сийлэгмаагаас тодруулахад “Сайд Л.Энх-Амгалан өчигдөр намайг яамны байранд дуудаж, уучлалт гуйсан.Надад ажлын санал тавьсан ч би ажиллах бодолгүй байгаагаа хэлсэн. Үнэхээр хүнд нөхцөлд яаж ажиллах юм бэ. Шүүхийн эвлэрэнгээр ажил дээр очиход намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг харилцаатай байдаг хүмүүс дунд ганцаараа очиж юу хийх вэ.Би салбарын сайдыг олон нийтэд хандаж, уучлалт гуйхыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Би итгэхгүй л байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамны буруу гэж өөрсдийг нь буруутгасан хүнтэй хамтран ажиллаад үр дүн гарах болов уу. Гэхдээ намайг л буруутгах болов уу гэж айж байна. Миний гар утас руу дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахгүй байгаа. Ер нь их айдастай байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *