Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ. Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно. Ийн монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь тавигдлаа.

“Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан 10 эко парк байгуулах ажлын нэг юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *