Хулгайн замаар Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэнээс халдвар илэрчээ

Дорнод аймгийн онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаан зарлаж, тус аймагт батлагдсан халдварын нэг тохиолдлыг зарлалаа.

Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Иргэн А нь Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан байна.

Тэрээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байсан бөгөөд PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийг “Шар түвшин”-д, Сэргэлэн, Баяндун, Цагаан-Овоо сумдыг  “Улаан түвшин”-д шилжүүлж, 7 хоногийн хугацаанд Чойбалсан хотоос гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *