Д.Амарбаясгалан: Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк байгуулахаар шийдвэрлэлээ
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.
“Засгийн газрын хуралдаанаар нислэгийн тийзийн үнийг бууруулах талаар хэлэлцлээ. 2023 оны 7-р сарын 1-нээс агаарын тээврээр зорчдог 9 аймагт билетийн үнэ 50-70 хувь хямдарч байна.
Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр нисэхээр болж байна. Иргэний агаарын тээврийн өрсөлдөөнгүй салбар бий болсны хор уршгийг иргэд үүрч байна” гэлээ.
Түүнчлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.