Б.Бат-Эрдэнэ: Би дүүгээ зээл авсныг мэдээгүй, 2009 онд БЗС-аас зээл авсан юм билээ
Боловсролын зээлийн сангаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох зээл авч Сөүлийн үндэсний их сургуульд суралцсан тухай мэдээлэл гарсан. Уг асуудлаар Б.Бат-Эрдэнэ ийн ярив
Тэрбээр “Би мэдээгүй байсан. Ааваасаа юу болсныг асуусан. 2008 онд манай дүү сургуульд тэнцэж, 2009 онд Боловсролын зээлийн сангаас хоёр жил 7 мянган ам.долларын тэтгэлэг, 7 мянган ам.долларын зээл авсан юм билээ. 2014 онд сургуулиа төгсөж ирсэн. 2009 онд би элдэв албан тушаал хашиж байгаагүй. Намд ч ороогүй байсан. Бизнес эрхэлж байгаа учраас төлөх ёстой мөнгөө төлөөрэй гэж өөрт нь хэлсэн” гэв.