ХАА-г дэмжих сангаас нэг тэрбумаас их зээл авсан ч төлөөгүй компаниуд
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн shilen.gov.mn-д нээлттэй байршуулсан мэдээллийг хүргэе.
Тус сан нь нийт 207 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 1994 оноос эхэлж олгожээ. Үүнээс 131 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хугацаа нь дууссан хэдий ч төлөгдөөгүй байна.
Ийн нэг тэрбумаас дээш зээл авч хугацаа нь дууссан зарим зээлдэгчийн нэрсийг танилцуулъя.
- “Арованна” ХХК-МХС 2017 онд 4.5 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд дууссан ч огт төлөлт хийгээгүй.
- “Милл хаус” ХХК 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тухайн ондоо зээлийн хугацаа дууссан бөгөөд 3.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.
- “Эрдэнэтфүүдс” ХХК 2017 онд 5.4 тэрбумын зээл авч тухайн ондоо хугацаа дууссан ч 2.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй.
- “Дархан гурил тэжээл” ХК 2011 онд 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа тухайн ондоо дууссан боловч одоогоор 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.
- “Чансаа хан хөхий холдинг” ХХК 2017 онд 2.1 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд зээлийн хугацаа дуусан ч огт төлөлт хийгээгүй байна.