ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна
2023-05-25, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6
- Аргын тооллын: 2023-05-25, Пүрэв гараг
- Наран ургах шингэх: 05:03-20:35.
- Үс засуулбал: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
- Барилдлага: хүчин төгсөхийн барилдлагатай
-Билгийн тооллын шинийн 6, харагчин хонь өдөр, найралт эх-7 одтой, огторгуй суудалтай, 6 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарах, дайсагнах үйл, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, мал гаргахад муу.