ҮЙЛ ЯВДАЛ: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ
Тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09:00-17.00 цагт: МУИС-ийн төв номын санд: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт: Цөмийн судалгааны төвд: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно. Утас: 9458-2204.
10.00 цагт: Төрийн ордонд: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.
11.00 цагт: Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 881-19849.
11.30 цагт: “Чингис хаан”-ы музейд: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.
-ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хаврын эртэч ургамалтай танилцах өдөрлөг болно.