Далан давхрын оршуулгын газар арц, хүж асааж гал алджээ
Хаврын урь орж, ханш нээсэн өдөр хэмээн монгол түмэн бэлэгшээдэг. Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг. Бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг.
Өнөөдөр /2021.04.04/ Чингэлтэй дүүргийн Далан давхарын оршуулгын газарт арц, хүжнээс үүдэлтэй гарсан түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтрааж ажиллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын алба