ОНДО ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мандуул томилогдлоо
ОНДО ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Б.Мандуул томиллоо. Тэрбээр тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн тус албан тушаалдаа ажиллаж байгаа аж.
Б.Мандуул нь тус компанийн Маркетинг, Олон нийттэй харилцах газрын захирлын албыг байгуулагдсан цагаас нь хойш буюу 2 жилийн турш хашиж, Ondo брэндийн нэр, өнгө төрхийг бий болгохоос эхлээд зах зээлд нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан юм.
Старт-ап бизнес хөгжүүлж эхлэн ажлын талбар дээр анх гарч, SBL Хасын Хүлгүүд багийн туслах дасгалжуулагч, Монгол улсын Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Сагсанбөмбөгийн холбоонд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Монгол телевизэд хөтлөгч, контент маркэтингийн менижер гэх зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байсан туршлагатай залуу үеийн төлөөлөл билээ.