Г.Оргилболд пауэрлифтингийн хэвтээ шахалтаар дэлхийн хошой аварга боллоо
Өмнөд Африк улсад болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Оргилболд алтан медаль хүртлээ.
Өнгөрсөн жил тус тэмцээнд мөн түрүүлж байсан Г.Оргилболд нь насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд цээжнээс 227 кг-ыг шахсанаар түрүүлсэн байна.
Тус тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын тэргүүлсэн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин оролцож буй.
Өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.