СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд орон сууцны цонхоор унаж амиа алджээ
Өчигдөр 11 настай хүүхэд орон сууцны цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны 8 дугаар давхрын цонхоор 11 настай эмэгтэй хүүхэд унаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч харамсалтай нь бэртлээ даалгүй амьсгал хураажээ.
Биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн болов аврагдаж чадаагүй байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.