Жүжигчин Г.Чулуунцэцэг:Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа
Олон хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл өсгөн торниулж буй ээжүүд өнөөдөр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна.
Тэдний төлөөлөл Алдарт эхийн II одонт жүжигчин Г.Чулуунцэцэг “Манай гэр бүл 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнөөдөр Алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Одон авч буй бүх сайхан ээждээ баярын мэнд хүргэе. Удахгүй болох Эх үрсийн баярын мэндийг бяцхан үрсдээ мөн хүргэж байна. Энэ шагналыг авахад хүчин зүтгэсэн нөхөртөө баярлалаа. Хүүхдүүдийг маань хараад өгдөг хүнтэй байх тун сайхан. Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа. Өөрийнхөө болон Монголынхоо бүх сайхан ээжид Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Урт насалж, удаан жарган, эрүүл энх байгаарай гэж хүсье” гэв.