Н.Номтойбаяр суллагдсан даруйдаа Бурхан Халдун ууланд гарчээ
Н.Номтойбаяр нь өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ны өдөр /2020.05.28/ саатуулагдсан. Тэрбээр ирэх тавдугаар сарын 28-ны өдөр шоронгоос суллагдах байсан ч ажил хийсэн учир ялын хоногоо хасуулж өнгөрсөн долоо хоногт /2021.04.01/ суллагдсан.
Тэгвэл Н.Номтойбаяр нь суллагдсан даруйдаа Бурхан Халдун ууланд гарчээ.
Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол, аз жаргал нь тэдэнтэйгээ хамт байснаар ирдэгийг мэдэрлээ” гэжээ.