Нийтийн тээвэр 40 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн  сэтгүүлчидтэй Хангарди ордонд өнөөдөр уулзав. Энэ үеэр нийтийн тээврийн орлогын талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр “Нийтийн тээврийн орлого 2017 оноос хойш 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Гэтэл иргэдийн зорчилтын тоо огт буураагүй. Өмнө нь бас бэлэн төлөлтүүдээ алддаг байсан.Иргэдийн нийтийн тээвэрт зарцуулж буй мөнгийг манайд төвлөрч буй хөрөнгөтэй харьцуулахад 35-40 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа. Жолоочид мөнгөө өгөх, төлөхгүй зорчсоноос болж дээрх алдагдал гарсан” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments