ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэж авч болно

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэд суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдана. Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34117 шалгуулагч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments