“The HU” хамтлаг задгай талбайн тоглолтоо зургадугаар сарын 1-нд хийнэ

Эсктрим, экспо, энтертайнмэнт хосолсон Монголын анхны “POWER Expo & Festival” наадам зургаадугаар сарын 1-4-нд 22-ын товчооны орчимд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т болно.

Энэ талаар арга хэмжээний үүсгэн байгуулагч Б.Жигмэддорж  “11 дэх жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнийхээ нэр төрөл, цар хүрээг өргөжүүлсэн бөгөөд үйл үндсэн ажиллагаа гурван хэсгээс бүрдэнэ. Энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдаа гэсэн чиглэлээр зохион байгуулна. Эх үрсийн баярын өдөр арга хэмжээ эхлэх учир хүүхдүүдэд зориулсан, сонирхолтой тоглоом, үйлчилгээ олон бий. Мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар дрифтийн тэмцээнийг зохион байгуулна. Түүнчлэн The HU хамтлаг DJ RayRay, артист Ginjin & Mrs M, Nisvanis, Niciton, Big GEE гэх мэтчилэн монголын алдартай уран бүтээлчдийн тоглолтыг дөрвөн өдрийн турш сонсох боломжтой. Жишээлбэл, зургаадугаар сарын 1-ний орой “The HU” хамтлаг задгай талбайн бүрэн хэмжээний тоглолтыг хийнэ” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments