Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хариуцлагыг чангатгана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг чангатгах талаар хэлэлцсэн байна.
Орон нутгийн замд шалган нэвтрүүлэх 64 товчоо байгаагаас 13 нь камерын хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх шалган нэвтрүүлэх товчоонуудыг иж бүрэн камержуулах шаардлагатай байгааг мэдээлэв.