ҮЙЛ ЯВДАЛ: Номын баяр “Илүү ихийг уншья” уриан дор эхэлнэ
Тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: “Чингис хаан”-ы музейд: “МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: ЗТХЯ-нд: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
Ёслолын дараа залгуулад 10.30 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буйгаа зарлана. Утас: 8805-7167.
10.00 цагт: ЦХХХ-нд: Тус яамны сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээлнэ. Утас: 9910-3830.
11.00 цагт: ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлнэ. Мөн зарим БЗДХ өвчлөлийн талаар мэдээлэл өгнө. Утас:8964-7777.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Номын баяр “Илүү ихийг уншья” уриан дорж эхлнэ.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Иргэдийн яс үндэс, нас хүйсээр ялгаварлан гадуурхаж олон улсын эрх зүйн актууд, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуулийн цэц зөрчиж байгаа талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй олон үе, шаттай төслөөс мэдээлнэ.