|

Биткойн дээр суурилсан шинэ криптотокен гаргажээ

Цар тахлын дэгдэлт дэлхийн улс орнуудад намжсанаас хойш Биткойны ханш унаж эхэлсэн. Тэгвэл Биткойн дээр суурилсан шинэ криптотокен гаргасны дараа тус цахим мөнгөөр хийгдэх гүйлгээ эрс нэмэгдсэн байна. Энэ сард Биткойноор хийх өдөр тутмын гүйлгээ 682,000 хүрсэн нь 2017 онд тус цахим мөнгө хамгийн их арилжаалж байсан оргил үеэс 40 гаруй хувиар их үзүүлэлт юм.

Биткойн энэ жилийн эхэнд криптовалютын 1.16 их наяд ам.долларын зах зээлийн 38 хувийг бүрдүүлдэг байсан бол криптотокены гарсны дараа 44 хувь болж нэмэгдсэн байна. Тэрхүү токеныг BRC-20 гэдэг бөгөөд одоогийн байдлаар зах зээл дээр 25,000 ширхэг BRC-20 байгаа юм. Гэвч тус токены үнэ хэлбэлзэх нь өндөр. Энэ сарын эхээр BRC-20-ын зах зээлийн нийт үнэлгээ 1 тэрбум ам.доллар хүрсэн ч одоо 446 сая ам.доллар болж унасан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *