Арван гурван настай хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ

Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүхдийг эрэн хайж байна. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар 05.25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *