Таксины жолоочийн биед халдаж, машиныг нь авч зугтсан хэрэг гарчээ

Таксины жолоочийн биед халдаж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны 00:10 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж, зугтсаныг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments