С.Бямбацогт:ИНЕГ-ын удирдлагууд тэтгэлгийн журмыг өөрсдийн үзэмжээр баталдаг байсан
ИНЕГ-аас олгосон 100 тэрбум төгрөгийн тэтгэлгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ямар журам батлаад яаж хэрэгжүүлснийг хэлж мэдэхгүй байна.Журам зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төгсөөд салбартаа ажиллаагүй хүмүүст хариуцлага тооцно.Одоогоор Л.Бямбасүрэн даргын 2019 оны дөрөвдүгээр сард баталсан журмыг мөрдөж байгаа.Журмыг үе үеийн ИНЕГ-ын удирдлагууд өөр өөрсдийн үзэмжээр заримдаа шалгуур өндөртэй,заримдаа шалгуур багатай, заримдаа салбарын бус хүмүүсийг оруулчихдаг иймэрхүү байдлаар баталдаг байсан.Одоо энэ журмыг сайд нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй батална. Суралцаад энэ салбарт ажиллана гэсэн хүн болгоныг суралцах боломжоор хангасан журам батална.Журмаа баталчхаад ил тод мэдээлнэ” гэв.