ИНЕГ-ын зардлаар гадаадад сурсан ч сургуулиа төгсөөгүй, мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсийн жагсаалт
“ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад 367 хүн суралцсан. 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй” талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийсэн.
Тус тэтгэлгээр гадаадад суралцсан 367 хүнд 11 сая 376 мянган ам.долларыг тухайн үеийн ханшаар зарцуулжээ. Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлнэ гэдгийг салбарын сайд мэдэгдэж байв.
Ийн ИНЕГ-ын зардлаар гадаадад сурсан ч сургуулиа төгсөөгүй, мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсийн мэдээллийг хүргэж байна. Тэтгэлгээр суралцсан ч одоогоор ажиллахгүй байгаа 63 төгсөгч байгаа юм. Тэд ажлын байр хүрэлцэхгүй байгаа учраас ажиллахгүй байгаа гэж тайлбарлажээ.
ИНЕГ-ын зардлаар 2005-2020 онуудад гадаад улсад суралцаж төгсөөд тухайн чиглэлээр ажилгүй, ажилладаггүй иргэдийн судалгааг эндээс үзнэ үү. ajillaagui