С.Бямбацогт:Авто замыг сайн арчлахад 110 тэрбум шаардлагатай
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын сангийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “14 мянган километр замыг засварлах арчлах, цоорхойг бөглөх, эвдрэлийг засахад тухайн мөнгийг зарцуулдаг. Энэ зарцуулж буй 50 тэрбум төгрөг нь хангалттай биш байна. Шаардлагатай хөрөнгө нь хуульд заасан найман эх үүсвэрээс 110 тэрбум төгрөг цуглуулж байж замын засвар арчлалтыг боломжийн хэмжээнд хийнэ. Замын эх засварын хувьд тусгай хөрөнгөөр хийдэг.Замуудаа байнга засварлаж байх ёстой ч хөрөнгө оруулалт хангалттай биш байна. Тиймээс замын засварыг сайн хийхийн тулд замын сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай.Тухайн санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй” гэв.