ХӨСҮТ: Улсын хэмжээнд коронавируст халдварын 664 тохиолдол бүртгэгдсэн
ХӨСҮТ-ээс Улаанбурхан, нэмэлт дархлаажуулалт, ковидын нөхцөл байдал, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын 13-19-нд нийт 664 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Өвчлөлийн тухайд Улаанбаатар хотод болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэгсдийн 1.4 хувийг нэн хүнд, 78.5 хувийг хүндэвтэр 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна.
Коронавируст халдварт өвчний эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч буй. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөвлөмжийг баримтлахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.