Ноншим компанийн захирал таалал төгслөө
Хамгийн нийтлэг худалдаалагддаг, амт чанар нь хэдийнээ дасал болсон түргэн раменыг анх 1965 онд Шин Чү Во бүтээн, жижиг компани болон ажиллаж байсан бөгөөд бидний мэдэх Choco Pie жигнэмэгийг үлйдвэрлэдэг Lotte компанийн харъяанд байжээ.
Гэвч тэрээр 1978 онд өөрийн компаниа Lotte-оос салган авч, түргэн рамендаа илүү анхаарч, үйлдвэрлэлээ өргөтгөсөн байна. Мөн түүнчлэн компанийхаа нэрийг Nongshim буюу Тариачны Зүрх гэх утгатай болгон өөрчилж, өдгөө хүртэл 56 жилийн турш бэлэн хоолны зах зээлийг атгаад байсан билээ.
Гэвч өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт буюу 4 дүгээр сарын 3-нд Шин Чү Во Сөүлийн нэгдсэн эмнэлэгт 91 насандаа таалал төгсчээ. Тэрээр нас нөхчхийн өмнө гэр бүлдээ хандан нэгнээ илүү их хайрлахыг захисан бөгөөд Шин Чү Во эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг байжээ.
Одоогоор Ноншим компанийг өв залгамжлах замналаар эсхүл хувьцаа арилжааны замаар үргэлжлүүлэн авч ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Эх Сурвалж: www.mb.com