Өчигдөр Өмнөд Солонгосын Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээсэн хэрэг гарчээ.
Өмнөд Солонгост Asiana Airlines авиа компанийн онгоцыг газардах гэж байх үеэр нэг зорчигч онгоцны ослын хаалгыг нээсэн хэрэг гарчээ. Онгоцонд 190 гаруй хүн байсан бөгөөд 200 метрийн өндөрт нисэж байхад нь хаалгыг онгойлгожээ. Онгоц нэгэнт газардахаар бэлдэж байсан тул бүхээгийн багийнхан зорчигчийн аюултай үйлдлийг зогсоож чадаагүй гэнэ.
Азаар онгоцыг аюулгүй буулгасан ч хэд хэдэн зорчигч ухаан алдаж, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Хаалга нээсэн зорчигчийг баривчилсан бөгөөд тухайн зорчигч санаандгүй үйлдэл байсан гэж мэдүүлсэн байна. Баривчлагдах үедээ уг зорчигч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан аж.
Онгоц газраас 255 метрийн өндөрт байх үед хаалгыг нээсэн ч ямар нэг хохирол эндэгдэлгүй газардаж чаджээ.