Төрийн албаны хоёрдугаар улирлын шалгалтад 1430 иргэн тэнцлээ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд аймаг, нийслэлд амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 3816 иргэн оролцохоор бүртгүүлснээс 2975 иргэн оролцож 48.1 хувь буюу 1430 иргэн тэнцсэн байна.