Н.Түвшинбаярыг цагдан хорих уу
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, МУГТ Н.Түвшинбаяр нутаг нэгт бөх, Монгол Улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна.
Тухайн өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийн газар юу болсон талаар мэдүүлэг авахад Н.Түвшинбаяр “Их уусан тул юу ч санахгүй байна” гэжээ. Гэвч түүнийг эмнэлэгт буцаах шаардлагатай гэж үзэж, саатуулаагүй буцаасан юм. Харин өнөөдөр 2021.04.05 Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналаа өгөх аж. Мөн өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийнэ гэдгээ зарласан.