|

11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. Харин хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авсан байна. Түүнчлэн байр эзлүүлэхдээ эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж үзсэн ба ингэснээр эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Энэ тооцоолол ёсоор 23 дахь удаагийн физикийн олимпиадад БНХАУ болон ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн Тайвань таван алт, хоёр мөнгө, БНСУ хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Израил хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Харин манай улсын баг тамирчдын тухайд уг олимпиадаас нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ.

23 дахь удаагаа зохион байгуулж буй тус олимпиадын дүн гарч, шагнал гардуулах ёслол өнөөдөр болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *