Хашааны шарилж арилгах энгийн арга
Шарилж лууль болон хөл газрын ургамлын тоосжилт ихсэж, үрээ цацаж эхэлдэг үе нь долдугаар сарын сүүлч бөгөөд үүнийгээ дагаад иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр нэмэгддэг.
Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг аж.
Тэгвэл хашааны шарилж арилгах энгийн аргаас хуваалцъя. Шарилж ургасан газарт бор картон хайрцаг дэвсээд дээрээс нь элс хар шороо асгаад зүлэгний үр таривал доороосоо зэрлэг нэвтэлж ургаж чадахгүй, цаасан хайрцаг нь яваандаа задарч хөрсөндөө шингэдэг байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба