ҮЙЛ ЯВДАЛ: Энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна

Тавдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Гаалийн ерөнхий газарт: “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлж,  хэлэлцүүлнэ. Утас: 9914-5985.

09.00 цагт: “Ramada” зочид буудалд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.

09.00 цагт: АТГ-ын үүдэнд: иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Япон улсын ЭСЯ-нд: “МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ХАРИЛЦАА” сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.

11.00 цагт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9999-7810, 9979-5099.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *