Замын-Үүдэд техникийн газ алдсан гэх Трансгейт компанийн үйл ажиллагааг зогсоожээ
Энэ сарын 27-ны өдрөөс хойш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэр бүхий компанийн буруутай үйл ажиллагаанаас болж газ алдагдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Замын-Үүд сумын онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал:
“2023 оны 5 дугаар сарын 29-нд Замын-Үүд сум 2023 оны 05 дугаарын сарын 26-28 ны өдрүүдэд Трансгейт интернэшнл компани нь Уул Уурхайн Яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах 594 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй тус компани нь Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтыг ажлыг зохион байгуулсан болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ үнэртэж Замын-Үүд суманд их хэмжээгээр үнэртэж иргэд бухимдаж гомдол мэдээлэл гаргасан. Замын-Үүд сумын Онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу тухайн газарт ажиллаж аюулгүй байдлыг хангуулж туршилтын үйлдвэрлэлийг 2023 оны 05 дугаар сарын 28-ны 08:00 зогсоосон. Трансгейт интернэшнл компани Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсэж дахиж алдаа дутагдал гаргахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө шинэчилж дараагийн үйл ажиллгааг явуулах болно гэж мэдэгдсэн. Одоо үйл ажиллагаа бүрэн зогссон болно.” гэв.