Найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 11:18 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь 1 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байв. Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргажээ.