Аун Сан Су Чиг төрийн нууцын тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ
Төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан Мьянмарын цэргийнхэн тус улсын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чиг төрийн нууцын тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ.
Аун Сан Су Чиг шүүх хурал пүрэв гарагт /2021.04.01/ цахим хурлын горимоор явагдсан байна. Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж, түүнийг 14 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болоод байна гэж түүний өмгөөлөгч Мин Мин Со мэдээлжээ.
Дараагийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 12-нд товлосон байна.
ЭХ СУРВАЛЖ: tass.ru