Найман настай хүүхдийг хүчирхийлж хөнөөгөөд, цогцсыг нүхэн жорлонд хаясан этгээдийг барьжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгэн нүхэн жорлонгоос 8 орчим насны эмэгтэй хүүхдийн цогцос олдсон бөгөөд охин гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй байна.

Хүүхдийн цогцсонд хүчирхийлэлд өртсөн, гаднын нөлөөтэй амиа алдсан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хэргийг шоронгоос суллагдаад удаагүй 20 орчим настай А гэх үйлдсэн гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллаас тодруулахад:

“Манай 00-д 5,6 орчим насны нүцгэн, бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл 05-р сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 7 настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хуулийн зохицуулалтын хувьд ЭХ-ийн 12.1.4 буюу бүх насаар нь хорих санкцтай байдаг" гэх мэдээллийг өгөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *