Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ
Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ. Түүний хувьд цагдан хоригдсон хэвээр байгаа бөгөөд Хөгжлийн Банкны хурал дуустал цагдан хоригдсон хэвээр байх аж.
Эргэн сануулахад нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд хүлээн авсан юм.
19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.