Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ээлжит 23 дугаар хуралдаан өнөөдөр (2023.05.24) боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх талаар танилцуулгыг сонсож, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулахыг ШЕЗ-ийн Хуулийн хэлтэст даалгалаа.

Монгол Улсын Засгийн газарт өмнө хүргүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналд холбогдох санхүүгийн тооцоо, судалгааг хийж, Улсын дээд шүүхтэй зөвшилцөн дахин хүргүүлэхээр татан авсан. Энэ дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд шүүхүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэж, хуулийн төсөлд тусгах эхний хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Засгийн газарт хүргүүлэх юм.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *